Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрсэн Х.Хапаар нарын хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцжээ.
Шүүгчид Х.Хапаарт 25 жил, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт хоёр жилийн ял оноож тэнсэн харгалзсан байна.
Уг хэргийг өнгөрсөн зургадугаар сард шүүж Х.Хапаар 23 жилийн ял сонсон давж заалдсан юм.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа ингэж шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!