Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Шоовдорт дөрвөн жилийн ял оноов

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

“Хөтөл цемент шохой” ХК-ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн жилээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм.

Улмаар тус компанийн захирлаар ажиллаж байсан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, гаалийн ажилтнууд болох Д.Одонтуяа, Б.Даваадорж, А.Наранхүү нарт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 265, 268, 269 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиг­ласан, хахууль авсан, өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлээд байсан.

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх дээр уг хэргийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, А.Шоов­дорыг албан ту­шаалаа урвуулан ашигласан, хээл хахууль, авч өгсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сар, нягтлан бодогч Д.Наранчимэгт гурван жил зургаан сар, бусад хол­богдогчдод нэг жил зургаан сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.

Зураг