16:18 2014/10/06
Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн эсэх талаар МАХН-аас мэдээлэл хийлээ

Солонгосын болон Монголын хэвлэл мэдээллүүдээр дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан МАХН-ын удирдах зөвлөл өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгуулж намын дарга Н.Энхбаяртайгаа ярьсан байна.
Н.Энхбаярын зүгээс "Би огт тийм юм хийгээгүй. Надад тийм зүйл хийх үндэслэл, шаардлага огт байхгүй" гэдэг тайлбарыг өгчээ.
МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Н.Энхбаяр дарга намын дүрэм ёсоор намын даргын ажлаа хийж бидэнтэй байнга холбоо харилцаатай байгаа. Эмчилгээ нь дуусаагүй байгаа учраас ирэх боломжгүй байна.
Би хэд хоногийн өмнө уулзсан. Тэр үеэр “Нутагтаа очоод агаар салхинд гараад ирэх юмсан” гэж байсан” хэмээн ярилаа.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан Н.Энхбаярын улс төрийн орогнол хүссэнийг зөвшөөрлөө гэсэн мэдээллийн тухайд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “Солонгос улсад суугаа Элчин сайдын яаманд манай намын зүгээс албан бичиг явуулж тухайн хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээллүүдийг нягталж өгөхийг хүсэх гэж байгаа.
Энэ бол ерөнхийдөө Н.Энхбаяр даргыг ирэхээс айдаг хүмүүсийн хийж байгаа зохион байгуулалттай хэрэг гээд Н.Энхбаяр дарга ойрын үед эмчилгээний хуваариа харж байгаад түр хугацаагаар ирэх байх” гэлээ.
11:47 2014/10/06

Н.Энхбаяр иргэншлээ солих асуудлаар МОНГОЛын талд хандаагүй
Иргэншлээ солих асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын талд хандсан эсэх талаар Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын (ИХШХЕГ) Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Н.Энхбаяраас иргэний харьяаллаа өөрчлөх ямар нэгэн хүсэлт ирээгүй" гэлээ.
БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг эсэх талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдон тодруулахад "БНСУ 18 нас хүртэл давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг. 18 нас хүрээд аль нэг иргэншлээ сонгодог" гэв.
Үүнээс үзвэл БНСУ нь насанд хүрсэн хүн давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Тиймээс экс Ерөнхийлөгч БНСУ-ын иргэн болох асуудлаар ямар нэгэн хүсэлт тавьсан бол заавал Монгол Улсын иргэний харьяаллаас гарах хүсэлтээ өгөх хэрэгтэй аж. Харин одоогоор ийм хүсэлт ирээгүй байна.
Мөн ИХШХЕГ-ын мэдээлж буйгаар "Зарим улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн онцгой тохиолдолд буюу тухайлсан хүний давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч онцгой тохиолдолд зарим хүнийг давхар иргэншилтэй байж болно гэж шийдэхийг үгүйсгэхгүй юм" гэлээ.
Гэхдээ Монголын тал ч давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй тул Н.Энхбаяр хоёр улсын давхар иргэншилтэй болох боломж бараг үгүй. Тэгэхээр Солонгосын хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл нь үндэсгүй мэдээлэл болж байна.
Олны сонирхол татаж байгаа энэ асуудлаар өнөөдөр МАХН-аас хэвлэлийн хурал зарласан байна.
Тодруулбал "МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэншлээ солих хүсэлтийг Солонгосын тал хүлээн авлаа гэх мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр буюу өнөөдөр 15.00 цагаас МАХН-ын төв байранд болно. Хэвлэлийн хурлаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийнэ" гэжээ.
10:29 2014/10/06
ТОДРУУЛГА: Н.Энхбаяр БНСУ-ын иргэн болсон уу?
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-ын иргэн болсон гэх мэдээлэл Солонгосын зарим хэвлэлд гараад байна.
http://mnews.jtbc.joins.com/News/Article.aspx?news_id=NB10597980
Энэ талаар МАХН-ын хэвлэлийн албанаас тодруулахад "Бидэнд одоогоор энэ талаар мэдээлэл алга. Энэ талаар тодруулаад эргээд хариу өгье" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбогдон энэ талаар асуухад "Ийм утгагүй мэдээнд хариулт өгөхийг хүсэхгүй байна. Улстөрийн явуулга л гэж харж байна. Хэн ч мөнгө төлөөд ийм мэдээлэл гаргуулж чадна шүү дээ" гэв.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос энэ талаар асуухад "Энэ бол цэвэр хов живийн чанартай мэдээлэл. Н.Энхбаярын тухайд эрүүл мэндийн шалтгаанаар л БНСУ-д эмчлүүлж байгаа хүн шүү дээ" гэсэн бол Н.Энхбаярын хүү, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугараас тодруулахад "Энэ бол ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл" гэлээ.
Тэгэхээр БНСУ-ын хэвлэлд гарсан Н.Энхбаяр БНСУ-ын иргэн боллоо гэсэн мэдээллийг албаны эх сурвалж болон гэр бүлийн гишүүд нь ийнхүү үгүйсгэж байна.
11:47 2014/10/06

Н.Энхбаяр иргэншлээ солих асуудлаар МОНГОЛын талд хандаагүй
Иргэншлээ солих асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын талд хандсан эсэх талаар Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын (ИХШХЕГ) Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Н.Энхбаяраас иргэний харьяаллаа өөрчлөх ямар нэгэн хүсэлт ирээгүй" гэлээ.
БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг эсэх талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдон тодруулахад "БНСУ 18 нас хүртэл давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг. 18 нас хүрээд аль нэг иргэншлээ сонгодог" гэв.
Үүнээс үзвэл БНСУ нь насанд хүрсэн хүн давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Тиймээс экс Ерөнхийлөгч БНСУ-ын иргэн болох асуудлаар ямар нэгэн хүсэлт тавьсан бол заавал Монгол Улсын иргэний харьяаллаас гарах хүсэлтээ өгөх хэрэгтэй аж. Харин одоогоор ийм хүсэлт ирээгүй байна.
Мөн ИХШХЕГ-ын мэдээлж буйгаар "Зарим улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн онцгой тохиолдолд буюу тухайлсан хүний давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч онцгой тохиолдолд зарим хүнийг давхар иргэншилтэй байж болно гэж шийдэхийг үгүйсгэхгүй юм" гэлээ.
Гэхдээ Монголын тал ч давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй тул Н.Энхбаяр хоёр улсын давхар иргэншилтэй болох боломж бараг үгүй. Тэгэхээр Солонгосын хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл нь үндэсгүй мэдээлэл болж байна.
Олны сонирхол татаж байгаа энэ асуудлаар өнөөдөр МАХН-аас хэвлэлийн хурал зарласан байна.
Тодруулбал "МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэншлээ солих хүсэлтийг Солонгосын тал хүлээн авлаа гэх мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр буюу өнөөдөр 15.00 цагаас МАХН-ын төв байранд болно. Хэвлэлийн хурлаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийнэ" гэжээ.
16:18 2014/10/06
Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн эсэх талаар МАХН-аас мэдээлэл хийлээ

Солонгосын болон Монголын хэвлэл мэдээллүүдээр дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан МАХН-ын удирдах зөвлөл өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгуулж намын дарга Н.Энхбаяртайгаа ярьсан байна.
Н.Энхбаярын зүгээс "Би огт тийм юм хийгээгүй. Надад тийм зүйл хийх үндэслэл, шаардлага огт байхгүй" гэдэг тайлбарыг өгчээ.
МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Н.Энхбаяр дарга намын дүрэм ёсоор намын даргын ажлаа хийж бидэнтэй байнга холбоо харилцаатай байгаа. Эмчилгээ нь дуусаагүй байгаа учраас ирэх боломжгүй байна.
Би хэд хоногийн өмнө уулзсан. Тэр үеэр “Нутагтаа очоод агаар салхинд гараад ирэх юмсан” гэж байсан” хэмээн ярилаа.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан Н.Энхбаярын улс төрийн орогнол хүссэнийг зөвшөөрлөө гэсэн мэдээллийн тухайд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “Солонгос улсад суугаа Элчин сайдын яаманд манай намын зүгээс албан бичиг явуулж тухайн хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээллүүдийг нягталж өгөхийг хүсэх гэж байгаа.
Энэ бол ерөнхийдөө Н.Энхбаяр даргыг ирэхээс айдаг хүмүүсийн хийж байгаа зохион байгуулалттай хэрэг гээд Н.Энхбаяр дарга ойрын үед эмчилгээний хуваариа харж байгаад түр хугацаагаар ирэх байх” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!