Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан мэдээлэл хийнэ

ikon.mn
2014 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АШУҮИС-ийн төв байрны 2 давхарт

11:00 цагт: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан хамтран ажиллахаар гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

 ШУТИС-ийн 2-р байрны номын санд

09:00 цагт: Дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтыг шинжлэх хэлэлцүүлэг эхэлнэ. 

Чингисийн талбайд

12:00 цагт: “Хүсэл зоригоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос долоо хоног явуулсан санал асуулгын үр дүнг танилцуулах, Монгол улсын Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт шаардлага хүргүүлэхтэй холбогдуулан олон нийтийн жагсаал зохион байгуулна.

ҮХААЯ-ны нэг давхрын хурлын танхимд

10:00 цагтМонголбанк болон арилжааны банк, гурилын үйлдвэрийн захирлууд оролцсон уулзалт болно. Уулзалтаар гурилын үнийг хэрхэн зохистой тогтвортой байлгах талаар ярилцах аж.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12:30 цагт: Гурилын үйлдвэрүүдээс Импортын улаан буудайн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Инчеоны наадамд оролцсон сагсан бөмбөгийн шигшээ багийнхан хэвлэлийн бага хурал зарлажээ.

Бишрэлт зочид буудалд

09:00 цагт: "Хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал” –аар чадавхжуулах сургалт эхэлнэ. 

Blue sky –ийн 3 давхарт

09:00 цагт: НЗД-ын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:10 цагт: Гадаадад байгаа монголчууд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл өгнө.

12.30 цагт: Монголын Залуучуудын холбоо ШШГЕГ-тай хамтран тус газарт хоригдож буй хүмүүжигч нарт хандсан “Номоор нээе” нэртэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүжигчдийн ялыг хөнгөлөх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.