Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар ан агнасан этээдүүдэд ял оногдуулжээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Хууль бусаар баавгай агнаж, эд эрхт­нийг нь наймаалсан гэх Д.Болд­баатар, С.Өлзийбаяр, Х.Отгон­­жаргал нарт нийс­лэлийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс ял оногдуулжээ.

Тодруулбал, тэд Хан Хэнтийн тусгай хам­гаалалттай газраас хулгайгаар хүрэн баавгай агнаж, савар, доньд, цөсийг нь зарсан хэрэгт буруутгагдсан юм.

Шүүх бүрэлдэхүүн Д.Болд­баатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жи­рийн дэглэмтэй хориход 2.6, Н.Отгонжаргалд 1.6 жилийн хо­рих ял тус тус оноосон байна.

Түүнчлэн хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд хэрэгтнүүдээр энэхүү үнийг гурав нугалан төлүүлэхээр болсон байна.

Зураг