Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх юм.
Оролцогч байгууллагууд:
Үндэсний Дата Төв нь “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ны өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн иргэдэд Цахим хуудас байршуулах, Зохиомол сервер, Зогсуур түрээсийн үйлчилгээг танилцуулна.
Мөн “АХА” хөгжөөнт уралдаан зохион байгуулж, 1-р байрын эзэнд бүтэн жилийн, 2-р байрны эзэнд хагас жилийн цахим хуудас байршуулах үйлчилгээний эрхээр тус тус шагнах болно. 2-рт нь сугалаат арга хэмжээ зохион байгуулж хамгийн шилдэг азтанд 1 юнитийн Зогсуур түрээсийн үйлчилгээ, Зохиомол серверийн үйлчилгээг үнэ төлбөргүй 1 жил ашиглах эрхээр тус тус шагнана.
Үүнээс гадна, иргэд Цахим Засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ТҮЦ машинаас төрөл бүрийн лавлагааны үйлчилгээ авах боломжтой. Тиймээс иргэд та бүхэн уг арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Цахим шуудан: info@datacenter.gov.mn
Цахим хаяг: www.datacenter.gov.mn
Facebook: //www.facebook.com/NationalDataCenter
Twitter: @MNDC_Mongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!