Өнгөрсөн сарын 15-нд бараа түгээхээр гараад алга болсон “АПУ” компанийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуягийн цогцсыг мягмар гарагийн 17.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн уурхайн гүнээс олсон билээ.
Тэгвэл Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг өчигдөр Хонхороос саатуулсан байна. Харин түүний унаж явсан машиныг Төв аймгийн тавдугаар хорооны нутгаас олжээ.
Энэхүү сэжигтний гарын хээ нь хохирогчийн машины бариул, жолооны хүрднээс олдсон учраас цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлан баривчилжээ.
Тэрбээр талийгаач Б.Алтанхуягийг таньдаг байсан эсэх, камергүй дэлгүүрт хамгийн сүүлд хамт байсан хүн мөн эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа ажээ.
Талийгаач Б.Алтанхуяг нь эхний гурван дэлгүүрт ганцаараа орсон ч сүүлийн нэг дэлгүүрээр орохдоо хүнтэй хамт явсан байж магадгүй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!