Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх долоо хоногийн өдөрлөгийг есдүгээр сарын 29-ний өдрөөс энэ сарын 03-ны өдрийн хооронд хамгийн олон удаа обьектын гал түймэр гарсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий 5, 9,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагааг хороодын иргэдэд сурталчилан таниулж гамшгаас хамгаалах, сэргийлэх чадавхийг иргэдэд олгох, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилгоор зохион байгуулж буй уг өдөрлөгт
Өдөрлөгийн хаалтын өдөр буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг, сургалчилгааг зохион байгуулах юм байна.
Мөн хорооны Засаг даргын ажлын албаны байранд Засаг даргын Ажлын албаны бүрэлдэхүүн, хэсгийн ахлагч, хог хягдлын байцаагч нарт нийслэлийн Онцгой байдлын газар болон Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион явуулах ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!