ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай телевизийн төлбөр төлөхгүй байхыг уриалав

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг
ШӨХТГ-ийн дарга О.Магнай

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сайн муу хэл амны бай болсоор ирсэн.

Түүний гаргаж байгаа шийдвэрүүд нийгэмд сайнаар үнэлэгдэх ч мөн муугаар хэлүүлсэн ч тэрбээр “Уучлал” гуйж олныг нэг тайтгаруулсан гэхэд болно.

Гэхдээ түүнийг хийсэн ажилтай хүн гэж өмөөрөх нэгэн ч бий. О.Магнайн хувьд цахим сүлжээнд өөрийн байр суурийг байнга биш ч гэсэн хаа нэг илэрхийлж байдаг хүний тоонд ордог.

Хамгийн сүүлд гэхэд тэрбээр МҮОНТ-д төлбөр төлөхгүй байх уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа “Энэ олон телевизүүд сонгуулийн үеэр бидний тархийг угаах гэж байгуулагдсан юм шүү дээ. МҮОНТ-д төлбөр төлөхгүй байх уриалгыг дэмжиж байна” хэмээн жиргэсэн юм.

Түүний энэ жиргээ мөн л олны талархалыг хүлээгээд байна. Сүүлийн өдрүүдэд Азийн олимп буюу Инчеон 2014 Азийн тоглолт болж буй энэ үед монголчууд хүссэн тэмцээнээ үзэж чадахгүйд багагүй бухимдаж, МҮОНТВ-г санаачлагагүй ажилласан.

Төрийн болон ард түмний мөнгийг дэмий зүйлд зарцуулж байгааг шүүмжилж байгаа энэ үеэд О.Магнай даргын энэ жиргээ хүч нэмж байна.

Зураг