2014 оны шинэ хичээлийн жил гараад Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүүхдийн цэцэрлэг, Баян-өлгий аймгийн Өлгий хотын ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байранд хоол хүнстэй холбоотой халдвар хордлого гарч олон хүүхдийг хамран өвчлүүлж, хоол хүнсний аюулгүй байдал, хоол хүнсийг боловсруулж буй газруудын эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм, ажиллагсдын ажлын хариуцлагатай холбоотой зөрчлүүд гарч байна.
Иймээс цаашид сургууль хүүхдийн байгууллагад дахин давтан хордлого халдвар гарч олон хүүхдийг өвчлүүлэхээс сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүүхдийн байгууллага бүрт хэрэгжүүлж ажиллуулахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. Үүнд:
- Ажилчдын дунд сургалт сурталчилгааг мэргэжлийн байгууллагын хүмүүсийг оролцуулан тогтмол зохион байгуулах
- Хүүхдийн байгууллагууд нь зориулалтын барилга байгууламжтай, гал тогооны газрын агуулах, өрөө тасалгаа нь түүхийгээс болсон бүтээгдэхүүн рүү чиглэсэн нэг урсгал дамжлагатай, дотоод тоног төхөөрөмж, хоол бэлтгэх технологи нь нийтийн хоолны газрын ариун цэврийн дүрмийн шаардлагыг хангасан байх.
- Хоол боловсруулах, үйлдвэрлэх, үйлдвэрийн технологи урсгал, түүхий эдийг хүлээж авахаас эхлээд үйлдвэрлэх, боловсруулах үед дотоодын хяналтыг тавьж, бохирдолтын эх сурвалж байгаа эсэх, бэлэн бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар тогтмол тэмдэглэл хөтлөх.
- Өдөр бүр хийх хоолны цэсийг захирал эрхлэгч нараар батлуулж, цэсэнд бичигдсэн хоол тус бүрийг батлагдсан жор технологийн дагуу бэлтгэж,
- Хүнсний хог хаягдлыг тогтмол хугацаанд зайлуулах, хортон шавьж мэрэгчтэй тэмцэх журмыг баримталж ажиллах,
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!