ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тамир: Мөнгөний төлөө бус нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаасай

Б.Буянхишиг
2014 оны 9 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

“Фантастик продакшн” болон “F” студийн бүтээл, Б. Тамирын найруулсан “Миний ах атаман” уран сайхны кино энэ сарын 12-нд нээлтээ хийх гэж байна. Тэгвэл тус киноны ерөнхий найруулагч Б. Тамирыг “Зогс, нэг агшин” буландаа урьж ярилцлаа.

-Киноны зохиолын санаагхэрхэн гаргасан бэ?

-Кино зохиолын санаагаа продакш-ныхаа хамт олонтой ярилцаж байгаад гаргасан. Бид олон янзын сэдэв ярилцсан. Тэр дундаас ах дүү хоёрын төөрөлдсөн хувь заяаг сонгоод, түүнийгээ дэлгэрүүлж зохиолын санаагаа гаргасан. Төрөл жанрын хувьд ч мөн адил ийм хэлбэрийн кино хийхийн тулд олон талын судалгаа хийсэн. Энэ бүхний эцэст кино маань бүтлээ.

-Энэ намар нээлтээ хийх кинонуудаас танай продакшны шинэ уран бүгээл юушараа онцлогтой вэ?

-Энэхүү кино нь адал явдалт жанрын кино болж байгаагаараа онцлогтой. Кинонд маань Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар хамтарч тоглосон нь бас нэгэн томоохон онцлог болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд киноны чанар сайжрахын хэрээр дүр төрх, имиж, хувцаслалт зэргийг маш сайн хийх шаардлага гараад байгаа.

Энэ утгаараа бид ч киноныхоо дүр төрхийг гаргах үүднээс бүх жүжигчдийнхээ хувцсыг захиалгаар хийлгэсэн. Мөн киноны дүр төрхөө өөрсдөө тодорхойлсон. Жүжигчид, кино багийнхан маань нийлээд 270 орчим хүний хүч хөдөлмөр шингэсэн, олон талаараа давуу талтай, сайн бүтээл болсон хэмээн найдаж байна.

-Киногоороо нийгэмд ямар мессэж хүргэхийг зорьсон бэ?

-Хэдхэн төгрөгөөс болж хүний мөн чанар яаж өөрчлөгддөгийг харуулахыг хүссэн. Мөнгө гэдэг зүйл чинь ямар хүчтэй болчихсон юм бэ. Үүнээс болоод хүмүүс өөрөө өөртөө үнэнч байхаа больсон талаар л харуулахыг хүссэн. Залуучууд маань мөнгөний төлөө биш нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаасай гэж хүсч байна.

-“Миний ах атаман” киноны уран бүгээлчид цагдаад дуудагджээ гэсэн мэдээлэл цахим хуудсаар яваад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манай киноны гол дүрд тоглосон жүжигчин Ж.Алтаншагайг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгасан. Энэхүү уран бүтээлийг хийхэд бидэнд 12 тэрбум төгрөгийг бий болгох хэрэг гарсан. Мэдээж ийм их мөнгийг бэлнээр гаргах боломж бололцоо байгаагүй учраас хуурамчаар хэвлэх шаардлага гарсан. Мөнгийг хуурамчаар хэвлэсний дараа цагдаагийн байгууллагаас шалгасан ч ямар ч асуудалгүй болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага ажлаа маш сайн хийдэг нь энэ асууддаас харагдсан.

-Инээдмийн киноноос шууд адал явдалт жанрын кино хийхэд ямар саад бэрхшээл тулгарав?

-Ийм жанрын кино нь хэцүү зураг авалтуудтай. Өмнө ярьсанчлан хуурамчаар мөнгө хэвлэх, машин мөргөлдүүлэх, машин унагах, буу шийдэм гээд жижиг деталл болгон нь маш чухал байдаг. Гэхдээ бид аль болох компьютер график ашиглахгүй байхыг хичээсэн. Хэцүү зүйл тохиолдолгүй л яах вэ. Гэхдээ энэ болгоныг сайн багийн тусламжтайгаар давж гараад байна.

Жүжигчид маань маш их хичээл чармайлт гарган ажиллаж, нэг сарын хугацаанд зодооны бэлтгэл хүртэл хийсэн. Гол дүрийн М.Баярбат Ж.Алтаншагай нар маань 10-19 кг жин хассан. Кино маань маргааш нээлтээ хийнэ. 17:00 цагаас “Өргөө-1” кино театрын урд нээлтийн ажиллагаанд зориулсан тоглолт болох юм.

Хамтран ажилласан байгууллагууд кино багийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ баярласан талархснаа хэлмээр байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг