Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд Ч.Улаан ШӨХТГ-аас оногдуулсан торгуулийг төлжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан наймдугаар сарын 5-ны өдөр төрийн өмчит долоон их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна.

Сангийн сайдын чиглэл өгсөн төрийн өмчийн долоон их дээд сургуулийн нэр:

  • Монгол Улсын Их Сургууль
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Соёл Урлагийн Их Сургууль
  • Батлан Хамгаалахын Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль

Энэ үйлдэл нь өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 

13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно

13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан

13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд 960 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан байна.

Сангийн сайд Ч.Улаан нь өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч тус газраас оногдуулсан торгуулийг төлжээ.