Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар дахь НҮБ-ын шинэ байр

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 5
iKon.MN

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн барьж ашиглалтад оруулсантай холбоотойгоор уг барилгыг НҮБ-ын албан хэрэгцээнд хүлээлгэн өгөх  ёслол өнөөдөр боллоо.

НҮБ-ын шинэ барилгыг хүлээлгэн өгөх тухай баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар гарын үсэг зурав.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн НҮБ-ын гудамжны 14 тоотод байрлах 8686 м.кв бүхий газартай, 4799.74 м.кв бүхий үндсэн барилга болон 115 м.кв автомашины граашийг НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд түрээсээр эзэмших болж байгаа аж.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн.

2012-2016 онд хэрэгжих учиртай “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ”-ний тэргүүлэх чиглэл, үр дүнг дэмжихэд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдсан байна.

Гэрэл зургийг: www.mpa.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14