Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

11 аймгийн 34 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2014-2015 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээллийг гаргасан байна. Эндээс харахад нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байгаа аж.

Харин нутгийн 30 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт,

  • Баян-Өлгийн Баяннуур
  • Булган
  • Ховдын Манхан, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Булган, Буянт,
  • Хөвсгөлийн Төмөрбулаг
  • Архангайн Булган, Өгийнуур, Хашаат, Цахир, Өлзийт
  • Булганы Орхон, Гурванбулаг, Рашаант
  • Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Өлзийт, Сант, Гучин-Ус 
  • Хэнтийн Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Мөнххаан
  • Дундговийн Адаацаг, Луус, Өлзийт
  • Дорноговийн Улаанбадрах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан 
  • Өмнөговийн Ханхонгор, Цогтцэций зэрэг 11 аймгийн 34 сум байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэнэ.

Бэлтгэл сайн бол бэрхшээлээс айлтгүй. Цаг агаарын таатай нөхцөлд цалгардалгүй өвс, тэжээлээ эртнээс сайтар бэлтгэхийг орон нутгийн удирдлагууд, малчид, иргэд, фермерүүдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.