Зургийн тайлбар: БНХАУ-ын Шанхай хотноо Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-д оролцож байх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан нь, 2014.5
УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүллээ.
Тус санааачилгад:
... Сүүлийн жилүүдэд ОХУ-аас Ази тивийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга гаргах болсныг олон улсын шинжээчид онцлон дүгнэж байгааг бид анзааралгүй өнгөрч болохгүй.
Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ энэ оны 8 дугаар сарын 7-ны өдөр эдийн засгийн хориг арга хэмжээ авч АНУ, Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болохоо зарласан. Дээрх улс орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 6,5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий болж байгааг зарим улс орнууд соргогоор мэдэрч ашиглахын төлөө өрсөлдөх боллоо.
Монголчууд бидэнд ч гэсэн энэхүү өрсөлдөөнд орж гадаад худалдааны эргэлт болон экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шинэ боломж гарч ирлээ. Тиймээс үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь өнөөгийн эрх баригчид Та бүхний алсын хараа, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол, хичээл зүтгэл, улс төрийн мэдрэмжээс хамаарахаар боллоо.
Иймд ОХУ-ын Төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан дараах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна:
Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!