Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Фүкүшима муж цагаан будааны экспортоо сэргээжээ

Э.Өнөр
2014 оны 8 сарын 26
polit.mn
Зураг зураг

Японы Фүкүшима мужийн фермерүүд цагаан будааны экспортоо сэргээж эхэлжээ. Тэд эхний ээлжинд 300 кг будааг Сингапур руу гаргасан байна. Үүний өмнө уг муж алим, тоорын экспортоо сэргээх ажлуудыг хийсэн байна. 

Фүкүшимагийн хүнсний бүтээгдэхүүний экспорт 2011 оны цөмийн цахилгаан станцын ослын дараа зогсчээ. Үүнээс өмнө уг муж жилдээ 100 тонн цагаан будааг экспортолдог байсан аж.

Гурван жилийн өмнө Японы энэ мужийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдөлсний дараа цунами атомын цахилгаан станцад осол гарснаас болж Фүкүшима мужийн хүнсний бүтээгдэхүүний экспорт уналтад орсон юм.

Зураг