Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Самар түүх зөвшөөрлийг аравдугаар сарын 15-наас олгоно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас самрын ургацын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар самрын ургац,

  • 8 аймгийн 22 суманд маш муу
  • 3 аймгийн 8 суманд муу
  • 8 аймгийн 13 суманд дунд
  • 2 аймгийн 8 суманд сайн ургаж байгаа аж.

Тиймээс энэ жил сайн ургацтай байгаа Архангай, Сэлэнгэ аймгаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүхийг зөвшөөрөх юм байна. Харин муу ургацтай аймгуудаас самар бэлтгэхийг хоригложээ.

Гэсэн хэдий ч нийслэлд хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан тул арга хэмжээ авах боломж тааруу гэдгийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Дорж дурдлаа.

Уг нь бол хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог байна. Энэ жил ч гэсэн тус журмын дагуу зөвшөөрөл өгөх аж.

Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг  500 төгрөгөөр олгох гэнэ. Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй юм байна.

Самрын бүс нутгаар хортон шавьж устгах хор цацсан эсэхийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Доржоос тодруулахад,

-Самар ургадаг нутагшилтаар хор огт цацаагүй. Хортон шавьж устгах ажлыг голчлон шинэсэн ойд хийсэн байгаа гэв.

Дашрамд дурдахад, манай оронд самраар хооллодог,

  • 50 зүйлийн хөхтөн
  • 160 төрлийн шувуу
  • 4 зүйлийн мөлхөгч байдаг аж.

Иймд энэ жил ургасан нийт самрын 40-50 хувийг ойд нь үлдээх тал дээр БОНХЯ-наас анхааран ажиллаж байгаа юм байна.