Засгийн газар ашиглагдахгүй 10-20 жил болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэнтэй болгохоор шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооноос долоо хоног тутамд дуудлага худалдаа зохиож байна.
Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын ашиглагдахгүй байсан радио төвийн барилга, агуулахын барилга, инженерийн байгууламж зэргийг нээлттэй дуудлагын худалдаагаар 47 сая төгрөгөөр худалдаалжээ.
ТӨХ-ны олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Батгүрийн мэдээлж буйгаар “Гурван сайхан” нисэх буудал 1989 онд ашиглалтад орсон ч 1997 оноос хойш дээрх хэсгүүдийг өнөөг хүртэл огт ашиглаагүй байна.
Түүнчлэн Увс, Булган аймгийн хуучин нисэх буудлыг удахгүй дуудлагаар худалдах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!