Үндэсний номын сан шинэ барилгатай болохоор хөөцөлдөж, барилга барих газар, зураг төсөв, холбогдох техникийн нөхцөл, зөвшөөрөл, хөрөнгө санхүү зэрэг олон асуудлыг шийдвэрлүүлсэн талаараа тус номын сангийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Үндэсний номын сангийн барилгыг 1951 онд барьж ашиглалтанд орсноос хойш даруй 63 жил өнгөрч, тухайн үед 500 мянган номтой байсан тус номын сан эдүгээ 3 сая гаруй номтой, 9 фонд, 5 уншлагын танхимаар уншигч, хэрэглэгчид, эрдэмтэн судлаачдад үйлчилж байгаа ажээ.
2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт, Америк элчингийн урд талд 0.3 га газар олгосон бөгөөд энэ жилийн төсөвт барилга барих 12 тэрбум төгрөгийг тусгаж 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа “Манай номын сангийн барилга хуучирч хуучны ховор нандин ном,судруудын хадгалалт муудаад байгаа. Тиймээс шинэ барилга зайлшгүй шаардлагатай байсан. Энэ асуудал шийдэгдэж дэлхийн жишигт нийцсэн шинэ номын сантай болж байгаадаа баяртай байна” гэлээ.
Барилгын зураг төслийг “Эгэл” ХХК нь хийж гүйцэтгэсэн ба гүйцэтгэгчээр АКМИ холдинг компани шалгарсан байна. Шав тавих ёслол энэ сарын 28-ны өдөр болох юм.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар. Барилгын 1-3 давхарт
Одоогийн Үндэсний номын сангийн байр нь 3042 мкв талбайтай бол шинэ барилга 9390 мкв талбайтай бөгөөд шинэ байрандаа орсноор хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!