Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Тус хөтөлбөр нь хоёр үе шаттай.
Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.
Наймдугаар сарын 30-ны бямба гарагаас есдүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагт өглөө 10.00 цагаас 20.00 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас Хүй долоо худаг руу хоёр цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.
Эдгээр өдрүүдэд
Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 08 дугаар сарын 30-ны бямба гарагаас 09 дүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагт өглөө 10.00 цагаас 20.00 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас Хүй долоо худаг руу хоёр цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
”Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!