Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг төслийн хүрээнд нийслэлчүүдээ “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн сайханд чиглэсэн, үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа юм. МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг иргэд, залуус дэмжиж байгаад талархалтай байна.
Гэсэн ч манай улсад Унадаг дугуйг тээврийн хэрэгсэлээр ашиглах, ажил гэр хаа ч дугуйтай явах боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Унадаг дугуй бол тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэлд зам хэрэгтэй. Зам бол дэд бүтцийн асуудал. Дэд бүтэц бол төрийн асуудал. Тиймээс төр засаг болон Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлууд удаашралтай байгаатай холбогдуулж дахин дахин сануулах, анхааруулах зорилгоор унадаг дугуй шатаав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!