Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 114 гудамжийг хогийн ургамалгүй болгов

ikon.mn
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун зүүн салбараас 12 бригад гарч  нийслэлийн 28 гудамжны замын 2 талаарх зэрлэг ургамлыг зулгааж цэвэрлэжээ.

Мөн ногоон байгууламжийн туслан гүйцэтгэгч гэрээт компаниуд, 86 туслах гудамжны зэрлэг ургамлыг устган нийт 114 гудамжийг хортон шавьж, хогийн ургамлаас  салгасан байна. 

Энэ ажил цааш үргэлжлэн хийгдэх бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 388 мянган м2 талбайн зэрлэгийг устгажээ. 

Одоогоор бут хэлбэржүүлэлт, зүлэг хяргалт, түүвэр цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа аж. 

Мөн нэмэлтээр, Сүхбаатар дүүргийн ард ус зайлуулах шугам тавьж, зам дагуу тогтсон борооны усыг соруулан, 100 айлын зам дагуух хашлага хайсыг тэгшлэн, 7 буудлын автобусны буудлыг шинээр нүүлгэн шилжүүлж байгааг албаныхан мэдээллээ.