Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Cisco 6000 ажилтнаа цомхотгоно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн аварга Cisco компаний хоёрдугаар улирлын тайлан гарчээ.

Орлогын хэмжээ төсөөлж байсан 12.14 тэрбум доллараас ахиж 12.4 тэрбум болсон ч зарим нэг таагүй үзүүлэлтүүд гарсан байна. Тухайлбал шинэ зах зээлүүд дэх борлуулалт нь унасан ба үүнд Хятад дахь борлуулалт 23 хувиар буурсан дүн гарчээ.

Мөн энэ улирлаас эхлэн 6000 ажилтнаа цомхотгох болсноо зарлалаа. Энэ нь Cisco-гийн нийт ажиллах хүчний 8 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.