Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft 25 долларын гар утас гаргана

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Microsoft компани Нокиаг худалдаж авсныхаа дараа Андройд системтэй утас гаргах санаачлагыг нь бүр мөсөн зогсоож Windows системтэй Lumia загварыг дагнаж гаргахаар болсон билээ.

Харин үүнтэй зэрэгцээд мөн ядуу буурай зах зээлүүдэд чиглэсэн Интернэтгүй гар утас үйлдвэрлэхээр болжээ.

Даваа гарагт зарласан Nokia 130 утас нь 25 долларын үнэтэй бөгөөд Африк, Ойрх Дорнодын орнуудад гарах ажээ.

Уг утас нь дан болон давхар SIM кардтай хувилбаруудтай ч огт Интернэт байхгүй. Харин үүний оронд хөгжим болон видео тоглуулах чадвартай байх гэнэ. Эдгээр контентоо 32 Гб хүртлэх багтаамжтай SD кардаар зөөвөрлөх юм.

Мөн Nokia 130 нь FM радио, флаш гэрэл, 1.8 инчийн өнгөт дэлгэцтэй байна.

Яг хэзээ зарагдаж эхлэх нь тодорхойгүй ч Африк, Ойрх Дорнод, Европын зарим цөөн улсуудад гарах гэнэ.