Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш нэг өдрийн дотор долоон төгрөгөөр өсч, 1896 болжээ

Т.Тамир, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 13
Өдрийн шуудан

“Найман шарга” зэрэг валют арилжааны төвүүд өнгөрсөн даваа гаригт нэг ам.долларыг 1889 төгрөгөөр худалдаж байв.

Тэгвэл энэ ханш нэгхэн өдрийн дотор долоон төгрөгөөр өсч, өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1896 төгрөгтэй тэнцлээ. Мөн юанийн ханш өсч 309.40 төгрөг болсон байна.

Харин өчигдөр 18:00 цагийн байдлаар Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 1888 байсан бол юань 306.58 төгрөгтэй тэнцэж байв.

Мөн Үндэсний статисткийн хорооныхон өчигдөр нийгэм, эдийн засгийн талаархи мэдээллийг өгсөн.

Албаныхны өгсөн мэдээллээр гадагшлах болон дотогшлох долларын урсгалын зөрүүн дэх ханшийн өсөлт, уналт үргэжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 25 хувиар унасан гэсэн юм.

Зураг