Хайлтын системийн тэргүүлэгч Google компани Азийн таван телеком компанитай хамтран АНУ, Японыг холбосон далай доогуурх кабелийн Trans-Pacific сүлжээ байгуулахад 300 сая долларын хөрөнгө оруулахаар болжээ.
"FASTER" нэртэй энэ сүлжээний эхний багтаамж нь секундэд 60 терабит мэдээлэл байх ба Лос Анжелес, Портланд, Сан Франциско, Орегон, Сиетл хотуудыг Японы Чикура, Шима хотуудтай холбоно.
Нийлүүлэлт, угсралтыг хариуцаж байгаа NEC корпораци уг сүлжээг 2016 оны дундуур ашиглалтанд оруулна гэжээ.
Зөвхөн Японыг холбох төдийгүй Азийн бусад орнуудын АНУ чиглэлийн холболтыг өргөтгөх боломжтой байх юм.
Энэ төсөлд China Telecom, China Mobile, Time Dotcom, KDDI, Singapore Telecom компаниуд оролцож байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!