Марк Зукерберг
Нийт хөрөнгө нь 32.4 тэрбум долларт хүрээд байгаа. Facebook-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал.
Зукербергийг наснаасаа олон тэрбумын хөрөнгөтэй гуравхан хүний нэг гэдэг.
Хэдий тийм ч түүн шиг даруухан хүн байхгүй. Тэр саяхныг хүртэл хар өнгийн Honda Acura TSX унадаг байснаа Volkswagen GTI болгож сольжээ. Гэтэл эдгээр машинууд нь 30,000 доллар орчим үнэтэй хамгийн энгийн загварууд.
2011 онд Марк Пало Алтод 7 сая долларын амины орон сууц худалдаж авсан нь хөрөнгөтэй нь харьцуулахад дэндүү энгийн сонголт гэж хэвлэлүүд шуугиж байсан.
Зукербергийг хослолтой байхыг нь харсан хүн цөөхөн байдаг ба ихэвчлэн футболка, юүдэнтэй цамцнаас салдаггүй.
Тим Кук
Хөрөнгөний хэмжээ нь тодорхойгүй ч доод тал нь 400 сая доллартай гэж эх сурвалжууд баталдаг. Алдарт Стив Жобсыг залгамжлан Apple компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Цахиурын хөндийн хамгийн өндөр цалин хангамжтай захиралд тооцогддог ч амьдрал нь тун энгийн.
Амьдардаг 195 метр кв сууцаа 1.9 сая долларт авч байсан гэдэг. Энэ нь Кукийн хэмжээний хүмүүст дэндүү багад тооцогдоно.
Кук хэлэхдээ “Би өөрийгөө хаанаас гаралтайгаа байнга санаж байдаг, түүнийгээ мартахгүйн тулд даруухан орчинд байх дуртай. Мөнгө бол намайг хөдөлгөгч хүч биш” гэжээ.
Сергей Брин
Нийт 30.9 тэрбум долларын хөрөнгөтэй. Google-ын үүсгэн байгуулагч. 2007 онд өгсөн ярилцлагандаа “би эцэг эхээсээ их хөрөнгө мөнгөгүйгээр хэрхэн аз жаргалтай байхыг сурсан” гэж байжээ. Түүнд хоёрхон машин байдгийн нэг нь Toyota Prius, нөгөө нь Tesla Roadster.
Тэр хоол идэх бүртээ тавган дээр үлдэгдэл орхихгүй байхыг хичээдэг. Дэлгүүрээр орохдоо ч авах зүйлийнхээ үнийг заавал хардаг гэнэ.
Тэр ч байтугай Costco супермаркетаар байнга зочилдог. Харин буяны үйлсэд гар татдаггүй. 2013 онд л гэхэд 219 сая долларыг бусдад хандивлаж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!