Канад дахь Apple-ын дэлгүүрт хэсэг хугацаанд ажиллаж байсан Сам Сунг хэмээх залуу нэгэн сонирхолтой дуудлага худалдаа eBay дээр явуулж байна.
Түүний нэр Apple-ын гол өрсөлдөгч Самсунг компанитай ямар ч хамаагүй бөгөөд тохиолдлоор ийнхүү ойролцоо бичигддэг юм байна.
Тэр хуучин ажиллаж байхдаа өмсдөг байсан богино ханцуйтай цамц, зүүдэг байсан нэрийн хуудсаа үнэ хаялцуулан зарж байгаа юм.
Нэрийн хуудсан дээр Apple-ын ажилтан Сам Сунг гэсэн байгаа нь үнэхээр олон хүний сонирхлыг татаж үнэ хүргэж байгаа гэнэ.
Одоогоор дуудлага худалдааны үнэ 80,000 долларыг даваад байгаа ба олсон орлогоо орон нутгийн өвчтэй хүүхдүүдэд туслах санд хандивлана гэнэ.
Сонирхолтой, ховор боломжоо буяны үйлд зориулж байгаа нь сайхан санаачлага болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!