IBM компани хүний тархины ажиллах зарчимтай яг адилхан ажилдаг чип зохион бүтээснээ зарлалаа.
SyNAPSE (Systems of Neuromorphic Adaptive Plastic Scalable Electronics) нэртэй энэ бичил чип нь 1 сая програмчлагддаг эсүүд, 256 сая програмчлагддаг эсийн холбоосуудтай ба нэг ватт чадлаар 46 тэрбум синаптик үйлдэл гүйцэтгэх чадвартай.
Ингэснээр маш хурдан, бичил хэмжээтэй, бага эрчим хүч шаардах хиймэл оюунт компьютер бүтээх эхлэлийг тавьжээ.
Энэ чип нь яг л хүний тархи шиг ажиллаж, таамаглал болон урьдын туршлага дээрээ тулгуурлан асуудлыг шийдэх алгоритмтэй юм.
Өөрөөр хэлбэл хүний оролцоогүй бие даан суралцаад, мэдлэгээ нэмэгдүүлээд явах чадвартай.
Ингэснээр хиймэл оюун ухаант техникүүд хүнийг орлох боломж нээгдэж байна.
Саяхан SpaceX, Tesla компаниудын үүсгэн байгуулагч Элон Муск ирээдүйд хүн төрөлхтөнд хамгийн их гай тарих зүйл нь цөмийн зэвсэг биш, хиймэл оюун ухаан байх болно гэж мэдэгдэж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!