Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон билээ. Тэгвэл энэхүү хуралдаанаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн тухай хэлэлцэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг оруулж ирж, хэлэлцүүлсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
Түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан нь ажлын хариуцлага алдсан гэх үндэслэл байсан бололтой. Харин түүний оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэнэ.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлж болзошгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн цацагдаж байсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!