Уншиж байна ...

Монгол, Оросын ЗГ хоорондын комиссын хуралдаанаар банк, санхүү болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдаанд хоёр улсын Засгийн газрын гишүүд, холбогдох албаны хүмүүс болон бизнесийн төлөөллүүд оролцлоо.

Тус хуралдаанаар банк, санхүү, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны гадаад худалдааг төрөлжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хоёр улсын Сангийн яам хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг Москва хотноо энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгоход комиссын хуралдаан ихээхэн ач холбогдолтой.

Талууд хуралдааны үр дүнгээр протоколд гарын үсэг зурж, дараагийн 28 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулахаар тохиролцлоо гэж Монгол Улсын Сангийн Яамнаас мэдээлэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг