Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сурталчилгааны орлого Телевизээс Онлайн руу урсаж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 8
IKON.MN
Зураг зураг

ABC, ESPN зэрэг телевизийн сувгуудыг эзэмшдэг Disney компани өчигдөр санхүүгийн үр дүнгээ танилцуулжээ.

Уг танилцуулган дээр Гүйцэтгэх захирал Роберт Айгер телевизийн сурталчилгааны бизнес урьдынх шигээ гол орлогын эх үүсвэр байхаа больсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Компаний стратеги цаашдаа өөрчлөгдөж телевизийн сурталчилгаанд тулгуурласан бизнесээ багасгах болжээ.

Үүний шалтгаан нь онлайн, дижитал сурталчилгааны хэрэгслүүд хүчирхэгжиж эхэлсэнтэй холбоотой гэнэ.

Дисней компаний хувьд сурталчилгааны орлого нь нийт орлогын 20 хүрэхгүй хувийг эзлэх болсон байна. Дисней компани ганцаараа энэ өөрчлөлтийг мэдэрсэнгүй.

Viacom, Time Warner компаниудын сурталчилгааны орлого ч 1 хувийн өсөлттэй гарсан нь урьд өмнө байгаагүй бууралт юм.

 

Эх сурвалж: Wall Street Journal