Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ нууц ажиллагаа явуулжээ

Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг

АНУ-ын Төрийн департаментын харьяанд байдаг Олон улсын хөгжлийн агентлаг латин америк залуусыг эрүүл мэнд, олон нийтийн байгууллагад ажиллуулах нэрээр Кубын эсрэг нууц ажиллагаанд оролцуулж байжээ.

“Ассошиэтэд пресс” агентлагийн мэдээлснээр энэ нь Кубын улс төрийн тогтолцоог өөрчлөх зорилготой байсан гэнэ. Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжүүлдэг төсөлд ажиллаж байсан АНУ-ын иргэн Алан Гроссийг тагнуул хийсэн хэргээр Кубын эрх баригчид баривчилсны дараа буюу 2009 оноос энэ' хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Коста Рикагийн тагнуулчид ДОХ өвчинтэй тэмцэх нэрийн дор ажиллаж байсан нь дэлхийн бусад улс орны эрүүл мэндийн салбарт зүтгэдэг хүмүүст үл итгэх байдал бий болгож байгааг “Ассошиэтэд пресс” анхааруулжээ.

Олон улсын хөгжлийн агентлаг мөн Кубын их, дээд сургуульд суралцдаг венесуэль, перу залуусыг төр, засгийнхаа эсрэг тэмцдэг болгох, бусдыг элсүүлэхийг хичээж иржээ.

АНУ-ын эрх баригчид 2009 оноос хойш Кубад Засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулах зорилготой “Кубын твиттер” ажиллагааг нууцаар санхүүжүүлж байсныг “Ассошиэтэд пресс” өнгөрсөн оны дөрөвдүгээр сард илрүүлж шуугиан тарьж байсан юм.

Зураг