
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоног болгон тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.
Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн юм.
Эхийн сүүгээр хооллох аргыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг байна.
Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг.
Энэ ч үүднээс нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд, суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь,
Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг.
- Эхийн дархлаа сайжирна.
- Умай сайн агшина.
- Жирэмслэлт хоорондын зай уртасна.
- Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна.
Эхийн сүүгээр хооллолт ба Мянганы хөгжлийн зорилгууд:
Монголын үндэсний Мянганы хөгжлийн зорилгуудад туссан эрүүл мэндтэй холбоотой олон шалгуур үзүүлэлтүүд 2015 он гэхэд хэрэгжих бүрэн боломжтой гэсэн статистик байдаг. Хүүхдийн хоол тэжээлийн дутал, хүүхдийн өвчлөл, эндэгдэл жил дараалан буурч байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн бууралтыг улам эрчимжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад эхийн сүүгээр хооллохыг дэмжих нь их чухал юм.

МХЗ 1. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор ядуурал, өлсгөлөнг бууруулах боломжтой:
МХЗ 2. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн сурах, хөгжих боломжийг хангана:
МХЗ 3. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор ялгавартай байдлыг арилгана:
МХЗ 4. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор өвчлөл, эндэгдлийг бууруулах боломжтой:
МХЗ 5. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эхийн эрүүл мэндийг сайжруулна:
МХЗ 6. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь ХДХВ/ДОХ, сүрьеэгээс сэргийлнэ:
МХЗ 7. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор байгаль орчны тогтвортой байдлыг хангана:
МХЗ 8. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор Хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлнэ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!