Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны ҮНЭ 0.5 хувиар БУУРЛАА

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2014 оны зургаадугаар сарын байдлаар зах зээлд нийт 39,464 айлын 212 орон сууцны төсөл борлуулагдаж байна. 

Энэ нь өмнөх сараас 12 төслөөр буюу 485 айлаар буурчээ. 

Нийт орон сууцны 1м2-ын дундаж үнэ 2,346 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.2 хувиар буюу 379 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сарынхтай харьцуулахад 11.2 мянган төгрөгөөр буюу 0.5 хувиар буурсан дүн юм. 

Монголбанкны тавдугаар сарын Ипотекийн зээлийн тайлангаас авч үзэхэд өнгөрсөн сард 1,968 зээлдэгчид 111.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2,280.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 56,137-д хүрчээ.  


ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ

Орон сууцны үнийг ангилан харвал:

Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл:

  • 55 хувь нь буюу 116 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 
  • 51 нь буюу 24 хувь нь 1.8 сая ба түүнээс доош, 
  • 45 буюу 21 хувь нь 2.8 саяаас дээш үнэтэй байна. 

Дүүргүүдээр ялгаж орон сууцны дундаж үнийг харвал:

Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 212 барилгын төслийн 39,464 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна. 

Эдгээрийн 187 төсөл нь 38,820 айлын энгийн орон сууц, 25 төсөл нь 644 айлын хаусны зориулалттай сууц байна.  Хамгийн нягтрал өндөртэй орон сууц идэвхтэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.


ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ, ДҮҮРГҮҮДЭЭР

Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргээр:

Өнөөгийн байдлаар зах зээл дээр энгийн орон сууцны 1 м2-ын үнэ дунджаар 2.34 сая төгрөг, хаусных 2.52 сая төгрөг байна.

Орон сууцны 1м²-ын дундаж үнэ УБ хотын дунджаар өмнөх сараас 0.5 хувь буурсан дүнтэй байгаа ба ЧД-т хамгийн их буюу 13.6 хувь-ийн бууралттай байна. 

ЧД-т бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй цөөн буюу зургаан төсөл борлуулагдаж байгаа ба эдгээр төслүүдийн хоёр нь зургаадугаар сард шинээр борлуултанд нэмэгдсэн юм.  Тодруулбал, Хайлааст хотхон 88 айлын орон сууц - 1,450.0, Apple Town 80 айлын орон сууц, town house-1,550.0 үнээр борлуулагдаж эхэлсэн нь төслүүдийн үнэ дундаж үнээс бага байсан учраас үнийн бууралтанд голлох нөлөөг үзүүлжээ.

Мөн БЗД, СХД-үүд өмнөх сартай харьцуулахад буурсан дүнтэй гарсан бол СБД болон ХУД-т орон сууцны дундаж үнэ өссөн байна. НД-т төслүүд нэмэгдээгүй ба хуучин төслүүдийн үнэнд өөрчлөлт гараагүй учраас өсөлтгүй гарчээ.


БАРИЛГЫН ТӨСЛҮҮДИЙН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА 

Нийт орон сууцны төслийн ашиглалтанд орсон болон орох хугацаа:

Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 31 хувь буюу 12,291 айлын орон сууц ашиглалтад орсон,  харин үлдсэн 79 хувь буюу 27,173 айлын орон сууц 2014 оны 3-р улирлаас хойш ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.  

Ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан 1м²-ын дундаж үнийг харьцуулбал:

ашиглалтад орсон орон сууцных 2,399.11 мянган төгрөг,    

  • 2014 оны 3-р улирлынх 2,017.94,
  • 2014 оны 4-р улирлынх 2,504.02,
  • 2015 оны 1-р улирлынх 2503.45,
  • 2015 оны 2-р улирлынх 3,158.48,
  • 2015 оны 3-р улирлынх 2,913.17 байна.

Дээрхээс харахад 2014 оны 3 болон 4-р улиралд ашиглалтад орох орон сууцнуудтай харьцуулахад 2015 онд ашиглалтад орох орон сууцнууд илүү үнэтэй байх хандлагатай байна. 

2014 оны 3 улиралд ашиглалтанд орох орон сууцнуудын дундаж үнэ хамгийн бага байгаа нь энэ хугацаанд ашиглалтанд орох 45 орон сууцны 20 нь 2 сая ба түүнээс доош үнэтэй байгаа ба шинээр хямд үнэтэй төслүүд нэмэгдсэнтэй холбоотой байна. 

2015 оны хоёр болон гуравдугаар улирлын дундаж үнэ бусад хугацаанаас илүү үнэтэй байгаа нь тансаг зэрэглэлийн орон сууцнууд энэ хугацаанд ашиглалтанд орохтой холбоотой. 

2015 оны гуравдугаар улиралд ашиглалтанд орох 12 орон сууцны 10 нь тансаг болон стандарт сайн зэрэглэлийн орон сууцнууд байна.  


УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮД, ЗЭРЭГЛЭЛЭЭР 

Зургаадугаар сарын байдлаар зах зээлд борлуулагдаж буй нийт орон сууцыг зэрэглэлээр үзвэл 25 хувь стандарт, 57 хувь стандарт сайн, 18 хувь нь тансаг зэрэглэлд хамаарч байна.  

Зах зээлийн нийт үнэлгээ, тэрбум төгрөгөөр:

 

Зах зээлд борлуулагдаж буй төслүүдийн нийт борлуулалтын хэмжээ 7.46 их наяд төгрөг байна.  

Үүний:

  • 41.5 хувь нь буюу 3.09 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тансаг орон сууц, 
  • 48.11 хувь буюу 3.59 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт сайн орон сууцны нийлүүлэлт, 
  • үлдсэн 10.4 хувь  буюу 0.696 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт зэрэглэлийн орон сууц тус тус эзэлж байна.  

 

Тоон мэдээллийн эх сурвалж: Master Properties LLC 

Илүү дэлгэрэнгүй болон нарийвчилсан мэдээллийг Master Properties LLC -тай холбогдож авна уу.