Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 6 сарын байдлаар 502 хүн амь насаа алджээ

Б.Ану
2014 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2014 оны эхний хагас жилд 13565 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 772 хэрэг буюу 6.0 хувиар өсчээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд:

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (370), 
  • бусдын бие махбодид гэмтэл учруулах (455) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. 

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 6240  хэргийн 3584 буюу 57.4 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 4.6 пунктээр, нийслэлийн хэмжээнд 3.7 пунктээр нэмэгдсэн байна. 

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурч, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 7.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12.7  хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 8.5 хувиар  нэмэгдсэн байна.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 2014 оны эхний хагас жилд 71 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 буюу 4.4 хувиар нэмэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас 5139 хүн гэмтэж, 502  хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 683 буюу 15.3 хувь, нас барсан хүний тоо 7 буюу 1.4 хувиар нэмэгдсэн  байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол  2014 оны эхний хагас жилд 38.9 тэрбум төг,  нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7.0 тэрбум төг буюу 15.3 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 954.5 сая төг буюу 6.7 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар,

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилд 13172 болж, 840 буюу 6.4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд,  5155 буюу 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Улсын хэмжээнд 2014 оны эхний хагас  жилд 64.2 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 8.8  мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2725 буюу 4.4 хувь, баривчлагдсан хүний тоо 671 буюу 8.2 хувиар нэмэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 194 хэрэг буюу 2.2  дахин нэмэгдсэн байна. 

Малын хулгайн 732 гэмт хэрэг бүртгэгдсэн  нь нийт гэмт хэргийн 5.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 63 хэрэг буюу 9.4 хувиар нэмэгджээ.