ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдийг шагналаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар  Элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан хүүхдүүдэд батламж олгож талархал дэвшүүллээ.

ЭЕШ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн болон хоёр ба түүнээс дээш хичээл дээр 800 оноо авсан 10 хүүхдэд гардуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд МУИС, ШУТИС, МУБИС-ийн захирлууд оролцож батламжийг гардууллаа.

Д\д

Хүүхдүүдийн нэрс

Амжилттай шалгалт өгсөн хичээлүүд

Авсан оноо

1.

Б.Амарзаяа

Математик, Англи хэл, Орос хэл

800

2.

Б.Ангараг

Монгол хэл, Англи хэл, Орос хэл

800

3.

Ц.Жаргалтхаан

Англи хэл, Орос хэл

800

4.

Б.Жаргалхурц

Монгол хэл, Англи хэл

800

5.

Г.Мөнхзул

Англи хэл, Орос хэл

800

6.

Л.Номиндарь

Математик, Нийгэм

800

7.

Н.Энхжин

Монгол хэл, Орос хэл

800

8.

Г.Ану-Үжин

Англи хэл, Орос хэл

800

9.

Л.Амарболд

Англи хэл /хамгийн өндөр 100 оноо авсан/

800

10.

Э.Энхрийлэн

Математик 

800

Өндөр оноо авсан сурагчдын яриа

Г.Ану-Үжин “Би Орос гуравдугаар сургуулийг төгссөн англи, орос хэлний шалгалтандаа 800, математикийн шалгалтандаа 750 оноо авсан. Эдийн засгийн чиглэлээр суралцахаар Өмнөд Флоридагийн их сургууль, болон МУИС-д бүртгүүлээд байгаа.

Г. Мөнхзул “Миний хувьд  шалгалтандаа жил гаруй хугацаанд бэлдсэн. Шинжлэх ухаан технологийн инженер мэргэжлээр суралцах бодолтой байгаа. Тийм учраас МУИС-д бүртгүүлээд байна”

А.Амарболд “Би ганцхан англи хэлний шалгалт өгсөн. Тэгээд хамгийн эхний байранд орсон. Одоогийн байдлаар Сингапурт байдаг “Yale-NVS” гэдэг сургуульд бүртгүүлсэн байгаа”

Шагнал гардуулах ёслолд оролцсон МУИС, ШУТИС, МУБИС-ийн захирлууд энэ жилийн элсэлтийн ажлын явц, онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.

МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал “Манай сургуульд энэ жил 2000 орчим хүүхэд элссэн. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адилхан бөгөөд ер нь цаашид элсэгчдийн тоог нэмэгдүүлэхгүй чигээр байх болно.

Мөн манай сургуулийн зүгээс 650-аас дээш оноотой элсэн суралцагчид төлбөрийн хөнгөлөлт эдлүүлж, 750-аас дээш оноотой суралцагчийг үнэ төлбөргүй сургаж байгаа” хэмээн ярилаа.

 

МУИС-ийн захирал А.Галтбаяр “Манай сургуульд энэ жил 4235 хүүхэд элсэн орсон. Элсэгчдийн дундаж оноо нь 620 байгаа бөгөөд  хамгийн бага оноотой нь 522 оноотой.

Энэ жилээс эхлэн сургалтын системд өөрчлөлт орж эхний нэг жилдээ ерөнхий эрдмийн хичээлүүд үзээд хоёр, гуравдугаар курсээс мэргэжлээ сонгодог болоод байгаа” гэлээ.

 

 

ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Энэ жил манай сургуульд 5000 гаруй хүүхэд элсэн орсон. Тэдний 2000 нь хотын, 3000 нь хөдөөний хүүхдүүд байгаа. Өнгөрсөн жил манайх 137 мэргэжлээр элсэлт авч байсан. Харин энэ жилээс 60 хөтөлбөр 24 багцаар элсэлт авсан.

Мөн Японы их дээд сургуулиудтай хамтарч “хоёр дээр нэмэх хоёр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр манай оюутнууд хоёр жил эндээ сураад дараагийн хоёр жил японд суралцах юм.

Энэ хөтөлбөр 5-9 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 1000 орчим инженерийг бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн хэллээ.