ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ikon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ням гаригийн оройноос орсон их хэмжээний борооны улмаас нийслэлийн хэмжээнд усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллаж аюулгүй байдлыг хангажээ.

Усанд автсан дуудлагыг дүүрэг тус бүрээр ангилвал:

Чингэлтэй дүүрэгт-хоёр

Сүхбаатар дүүрэгт – тав

Баянгол дүүрэг – гурав

Сонгинохайрхан дүүрэг – дөрөв

Баянзүрх дүүрэг - есөн дуудлага бүртгэгдсэн байна.

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороотой гэсэн мэдээллийг ирүүлж байгаа тул иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг зөвлөж байна.

ТА ЭНД ДАРЖ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗНЭ ҮҮ.

Мөн  голын усны түвшин 60-80 см хүрч үерийн аюултай түвшинд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр гарах, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг