
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах товтой байлаа. Гэвч өнгөрсөн мягмар гаригт гишүүд шуурхайлан баталчихав. Гишүүд энэ төслийг төрхөмд нь буцааж Ерөнхийлөгчөөс зэмлэл хүртсэн учир батласан гэх хүмүүс байна.
“Батлах шаардлагагүй. Засч сайжруулах зүйл байна” гэж нэг ч гишүүн хэлээгүй. Яагаад ийм хууль санаачлах болсноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж тайлбарласан.
“Өнөөгийн манай төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдсан байна. Иймд хяналтын сул орон зайг нөхөж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхиүлэн дэмжих замаар татвар төлөгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн тогтолцоог иж бүрэн бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа.
Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна.
Төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ” гэсэн юм.
ШИЛЭН ДАНСААР ТА ЮУГ ТОЛЬДОХ ВЭ?
ХАРИН ЮУГ ТОЛЬДОЖ БОЛОХГҮЙ ВЭ?
АЛБАН ТУШААЛТАН ТӨСВӨӨ ХЭЗЭЭ ТАЙЛАГНАХ ВЭ?
ТӨСВӨӨ ТАЙЛАГНААГҮЙ АЛБАН ТУШААЛТАНГ ЯАХ ВЭ?
Харин энэ хууль хэрэгжих хугацаа нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ төрийн байгууллагууд өдгөө ашиглаж буй цахим хуудаснаа төсвөө тайлагнах. Харин 2016 оны зургаадугаар сарын 30 гэхэд төрийн бүх байгууллага төсвөө тайлагнах нэгдсэн цахим хаягтай болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!