Өнөөдөр 10:00 цагийн орчимд Энхтайван найрамдлын ордны автобусны буудлын ойролцоо зам гарч явсан эмэгтэйг нийтийн тээврийн автобус мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарлаа.
Тодруулбал, Шархад - Хороолол чиглэлийн 2390 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн автобус нь зам хөндлөн гарч явсан 20-25 орчим насны эмэгтэйг мөргөсөн байна. Уг зам тээврийн осол, хэргийг Нийслэлийн замын цагдаагийн газар шалгаж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, явган зорчигчийг гарцаар зам гарахад нь хүндэтгэлтэй харьцахыг анхааруулж байна!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!