Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны дундаж үнийн судалгааг танилцууллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг


Монгол банк, “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компани, Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс ба дундаж үнэ” судалгааг танилцууллаа

График 1 /Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 1м.кв-сая төгрөгөөр/

Тавдугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ 1мкв нь 2 сая 270 мянга байна. Энэ үнийг шинэ, хуучин, байрлал, зэрэглэлээрээ өөр өөр орон сууцнуудыг харьцуулан гаргасан байна.

"Хуучин орон сууцны үнэ дөрөвдүгээр сараас буурсан нь хувь хүмүүс эдийн засгийн байдал муу байгаа, хүмүүсийн худалдан авах чадвар буурч байгаа гэх ярианд мэдрэг хандаж байгаагийн илрэл байж болзошгүй" хэмээн Эдийн засаг судалгаа эрдэм шинжилгээнй хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар хэлж байв.

График 2 /Шинэ сууцны дундаж үнэ 1м.кв-сая төгрөгөөр/

-Хураангуй дундаж үнэ: барилгын тооноос хамаарна

-Дэлгэрэнгүй дундаж үнэ: нэмэх тухайн барилгад санал болгож буй өрөө, талбайн тооноос хамаарна. /индекс тооцож буй дата/


Тавдугаар сард 2772 орон сууц шинээр гэрчилгээ авсан, худалдагдсан, бэлэглэгдсэн бөгөөд өмнөх сараас 857-р буурсан байна.

Эдгээр орон сууцны 10 хүрэхгүй хувь нь 80 метр квадратаас их талбайтай, 40 хувь нь 40-60 метр квадрат талбайтай, үлдсэн 50 гаруй хувь нь 40 метр квадратаас бага талбайтай байсан аж.

Хүснэгтээр:

Орон сууц 3 сар 4 сар 5 сар
Шинэ  1879 2400 1719
Хуучин 776 908 772
Бэлэглэл 349 321 281
НИЙТ 3004 3629 2772
Хуучин+Бэлэглэл 1125 1229 1053

Судалгааг “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компани хийсэн бөгөөд Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн судалгааны аргачлал дээр зөвлөж ажилласан байна.

Үнийн өөрчлөлтөд чанараас гадна бусад хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгааг нарийн тодорхойлж, үнийн цэвэр өсөлтийг бодитой тооцдог болох зорилготой уг судалгааг энэ оныг дуустал сар бүр хийж, үр дүнг нь танилцуулж байх ажээ.