Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын 158 иргэн хилийн чанадад хэрэгт холбогджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхний зургаан сард  хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Дээрх иргэдийг хэргийн төрлөөр авч үзвэл,

  • Хулгай 87
  • Хүний амь нас хохироосон 1
  • Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  22
  • Оршин суух журам зөрчсөн 14
  • Биеэ үнэлсэн 8
  • Танхай 13
  • Замын хөдөлгөөний журам  зөрчсөн 7
  • Хүчин 5
  • Хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн тус тус саатуулагдан шалгагдаж  байна. 

Харин хэрэгт хоблогдсон орны тухайд, БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонконгод 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Австри, Унгарт тус бүр 1 иргэн шалгагдаж байгаа аж.

Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй 5 эмэгтэй болон Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан санал хүсэлтийг сонссон бөгөөд өчигдөр тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж, холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.

Манай иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.