Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

БШУ-ы сайдын “зөвшөөрөлгүй данс”-ны учир тайлагдлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
БШУ-ны сайд Л.Гантөмөр

Хуулиараа бол ганцхан данстай байх ёстой сайд нарыг олон данс нээн, хууль зөрчиж байна гэх мэдээлэл цацагдаж буй.

Жишээ нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зургаан дансыг ямар ч зөвшөөрөлгүй нээсэн нь аудитаар тогтоогдсон гэх хэл үгэнд ороод байгаа.

Олон данстай байдгийн учир эхнээсээ олдож байна. БШУ-ны сайдын зургаан дансыг 1990-2008 онд хэд хэдэн хүрээлэнгүүдийн нэр дээр нээжээ.

  1. Хөнгөн үйлдвэрийн
  2. Палентологийн
  3. Ургамал газар тариалангийн хүрээлэн
  4. Мал аж ахуйн хүрээлэнгийн  Архангай аймаг дахь салбар
  5. Говийн бүсийн салбар
  6. Дорнод бүсийн салбаруудын нэр дээр нээгдсэн данс аж.

Эдгээр газрууд данс нээлгэсэн өдрөөсөө хойш тасралтгүй ажиллаж байгаа юм байна. Тус хүрээлэнгүүд нь Шинжлэх ухаан технологийн санд хамаарагддаг гэнэ.

Тус бүрдээ нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүс орлого, зарлагын гүйлгээг  захиран зарцуулдаг байна.

Дээр нэр дурдсан зургаан дансны орлого, зарлагын гүйлгээ  хуулийн хугацаандаа тайлагнагдаж, санхүүгийн тайлангийн нэгтгэлд орж байжээ.