Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Онгон сумынхан "Кожеговь" компанийнханыг хөөжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Онгон сумынхан "Кожеговь"-г хөөжээ

Дэлхийн монгол-Ногоон нэгдэл, Босоо хөх монгол ТББ-ууд Сүхбаатар аймгийн Онгон сумын малчидтай хамтран тус сумын нутагт зөвшөөрөлгүй байрлаж байсан “Кожеговь” компанийг хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 24-ний өдөр Онгон сумын иргэдийн хурлаар “Кожеговь” компанийг дараах шалтгаануудыг үндэслэн орон нутгаас хөөх шийдвэр гаргасан байна.

  • Орон нутгаас зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн
  • Орон нутгийн захиргаатай байгаль хамгаалах төлөвлөгөөний талаар хэлэлцээгүй
  • Засаг даргын тамгыг хулгайлж хэрэглэсэн
  • Хайгуул хийж байгаа газрын орчимд хоёр айлд гурав, таван хөлтэй гажигтай тугал төрсөн.

Гэсэн  ч “Кожеговь” компани ИТХ-ын шийдвэрийг үл хайхран үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан учир ДТНН, БХМ байгууллагуудаас дэмжлэг хүссэн байна.

Тиймээс тус байгууллагуудын төлөөлөл очиж  Онгон сумын малчид, засаг дарга, хэсгийн төлөөлөгчтэй хамтран “Кожеговь” компанийн ажилчдын байрлаж байсан гэрийг буулгаж хөөжээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт ураны хайгуулын 19 лиценз олгогогдсон байгаагаас 16 нь “Кожеговь” компанийн нэр дээр бүртгэлтэй байна. Дөнгөж нэг лицэнз дээр л ийм зөрчил гарч байгаа юм чинь бусад лицензтэй холбоотой ямар их зөрчил, бусармаг үйлдэл байгааг бид мэдэхгүй” хэмээн Дэлхийн монгол-Ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэллээ.


Ураны хор уршиг, хайгуулын лицензийн талаарх мэдээллийг 14 хоногт багтаан өгөхийг дараах байгууллагуудаас шаардлаа.

УИХуралд

Цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд тавьсан хяналтын талаар олон нийтэд мэдээлэл хийх

БОНХЯаманд

Кожеговь компанийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө, Байгаль орчны менежентийн төлөвлөгөө, тайланг бидэнд танилцуулахыг:

Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Н.Энхбат 2014 оны 5-р сард Дорноговь аймагт Кожеговь компанийн үйл ажиллагаатай танилцсан мэдээллээ бидэнд өгөх.

Цөмийн энергийн газарт

Цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээний талаар мэдээлэл өгөх.

Сүхбаатар аймагт Арева компанийн эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгосон, сунгасан хугацааны талаарх мэдээлэл өгөх.

Сүхбаатар аймагт цацрагийн түвшний талаар хэмжилт хийсэн мэдээлэл өгөх.

Эрүүгийн цагдаагийн газарт

Кожеговь компани Онгон сумын "Бор хошуу" хэмээх газарт нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах.

Дорноговь, Сүхбаатар аймагт ургийн гажигтай төл мал гарч байгаа учир шалтгааныг тогтоолгох
Сүхбаатар аймгийн Онгон сумын "Нам ухаа", "Хонхор хужир" хэмээх газарт байрлах кэмпийн үйл ажиллагаа зөвшөөрөлгүй байсан болон Кожеговь компанийн төслийн удирдагч гэх Цэрэнноровын хууль бусаар тамга тэмдэг ашигласан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах

Авилгатай тэмцэх газарт

Хууль бусаар тамга тэмдэг ашигласан байж болох Сүхбаатар аймгийн Онгон сумын байгаль орчны улсын ахлах байцаагч н.Хүрэлбаатарын үйлдэл болон сумын төвд 60 сая төгрөгөөр бариулж байгаа гэх канад хаусын хөрөнгийн эх үүсвэрийг албан тушаалаа ашигласан байж болох үндэслэлээр шалгуулах.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд

"Уран дрийлэнг" компанийн захирал: "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл" ТББ-ыг Германы ногоон намаас санхүүжилт авсан, "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүдийг "баахан халзан толгойтой шоронгийн хулгайч, алуурчид" гэж хэлсэн үгийг нягтлан шалгуулж, нотлуулахаар, нэр төр алдар хүндээ сэргээлгэж, шүүхэд өгч тогтоолгох зэрэг юм.