
Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч Жастин Капла нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион, Кристобал нар нь 2007-2011 онуудад татварын тайлан тооцоогоо Монгол Улсын Татварын Ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлого болон татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд өөрчилсөн.
Мөн төлөх ёстой татварыг зориудаар тайлагнахгүйгээр нийт 84 тэрбум гаруй төгрөгийн татвараас санаатай зайлхсийсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглож шалгаж эхэлснээс хойш удаа дараа Монгол Улсын хилээр гарах гэж оролдож байсан нэгэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!