Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд хөлбөмбөгийн ДАШТ -ний хэсгээс гарах багуудыг тааж чадав уу?

З.Санжаа, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN

ikon.mn ТААМАГЛАЛ хуудсаараа дамжуулан Монголын хөлбөмбөг сонирхогчдын хувийн таамаглалыг цуглуулж авсан билээ.

Хэсгийн тоглолтууд дуусах хүртэл нийт 10438 ТААМАГЛАЛ ирсэн бөгөөд Монголчуудын ТААМАГЛАЛ бодит үр дүнтэй хэрхэн нийцсэн болохыг танилцуулая.

1. Тооцоолоогүй боловч хэсгээс гарсан багууд.

Эдгээр багуудыг Монголчууд хэсгээсээ гарч чадахгүй гэж таамагласан боловч дараагийн шатанд шалгарч чадлаа. 

Ж: АНУ шигшээ багийг Монголчуудын 91% нь хэсгээсээ гарч чадахгүй гэсэн нь хамгийн хол зөрсөн таамаглал байв.  

 

2. Хэсгээс 1, 2-р байраар гарсан багуудад дэвшүүлсэн ТААМАГЛАЛ

А хэсэг
1 Бразил Хэсгээс 1-р гарна гэж 97%. Хамгийн өндөр хувьтай оновчтой таамаглал
2 Мексик Хэсгээс 2-р гарна гэж 40%
B хэсэг
1 Нидерланд Хэсгээс 1-р гарна гэж 37%
2 Чили Хэсгээс 2-р гарна гэж 15%
С хэсэг
1 Колумб Хэсгээс 1-р гарна гэж 27%
2 Грек Хэсгээс 2-р гарна гэж 22%
D хэсэг
1 Коста Рика Хэсгээс 1-р гарна гэж 7%. Хамгийн өндөр хувьтай оновчгүй таамаглал
2 Уругвай Хэсгээс 2-р гарна гэж 25%
E хэсэг
1 Франц Хэсгээс 1-р гарна гэж 91%
2 Швейцар Хэсгээс 2-р гарна гэж 52%
F хэсэг
1 Аргентин Хэсгээс 1-р гарна гэж 83%
2 Нигери Хэсгээс 2-р гарна гэж 47%
G хэсэг
1 Герман Хэсгээс 1-р гарна гэж 87%
2 АНУ Хэсгээс 2-р гарна гэж 9%
H хэсэг
1 Бельги Хэсгээс 1-р гарна гэж 62%
2 Алжир Хэсгээс 2-р гарна гэж 7%. Хамгийн өндөр хувьтай оновчгүй таамаглал


3. Хэсгээс гарах өндөр магадлалтай гэж таамагласан боловч хасагдсан багууд

Графикаас хархад Монголчууд Испани, Итали, Англи, Португал, ОХУ -ын шигшээ багуудыг хэсгээсээ гарна гэж найдаж байжээ.

 


Өнөөдрөөс эхлэн ikon.mn 1/16 шигшээд үлдсэн багуудаас Алтан дагина өргөх багийг ТААМАГЛАХ хуудсыг ажиллуулж эхэллээ.

ТААМАГЛАЛ хуудсанд зочилж хувийн таамаглалаа дэвшүүлхийг урьж байна. Дүнг хожим мэдээллэх болно.