Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн цэвэрлэгээг эхлээд Сэлэнгэ,Төв аймгийн таван суманд хийнэ

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Ойн чиглэлээр уйл ажиллагаа явуулах, ажиллаж буй орчин, газар нутгаа ойжуулах хүсэл эрмэлзэлтэй хувь хун, байгууллага олон болж байна. Төрөөс энэ үйл ажиллагаанд mameap болоод бусад олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. УИХ-аар батлагдсан Ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт 2030 онд ойн эзлэх хэмжээг есөн хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ удаа Ойн мэргэжлийн байгууллага байгуулвал юун дээр анхаарахыг Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэе.

-Ямар чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрхийг олгодог вэ?

-БОНХ-ийн сайдын тушаалаар батлагдсан Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журамд зааснаар зургаан чиглэлд үйл ажиллагаа явуулах эрх олгоно.

Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэдгээртэй тэмцэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх, үйлдвэрлэлийн ашиглалт явуулах зэрэг болно.

-Ойн мэргэжлийн байгууллагын эрх авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

-Тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник, төхөөрөмж болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын дүгнэлт, тэрхүү дүгнэлтийг үндэслэн гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтыг аймгийн Байгаль орчны газар БОНХЯ-нд хүргүүлж шийдвэрлүүлнэ. Тэгэхээр эхлээд яаманд бус тухайн орон нутгийнхаа Байгаль орчны газарт хандах нь.

-Энэ жилээс “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Орон даяар хийгдэх үү?

-Хөтөлбөрийн эхний шатанд Сэлэнгэ, Төв аймгийн таван суманд хийх юм. Ойн цэвэрлэгээ нь мэргэшсэн баг хийх ажил учраас өнөөдөр орон нутагт нь сургалтууд явагдаж байна.

-Манай ойн мэргэжлийн анги Хөвсгөл аймгийнх. Бид Төв, Сэлэнгийн аль нэг суманд нь ойн цэвэрлэгээ хиймээр байна. Ямар байгууллагад хандах вэ?

-Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг БОНХЯ-ны дэргэдэх “Ой судалгаа хөгжлийн төв”-өөс удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа.

Ойн Мэргэжлийн байгууллагууд анхаарахад, тухайн аймаг, сумын ойн цэвэрлэгээг тухайн орон нутгийн харьяалалтай Ойн мэргэжлийн байгууллагууд хийх юм байна лээ.

Сэлэнгийнхийг Сэлэнгэ аймгийн Ойн мэргэжлийн байгууллагууд л хийнэ гэсэн үг. Тэгэхдээ тендер зарлаж байж ямар байгууллагаар хийлгэхээ шийдэх журамтай.

-Хөрөө рамтай хүн заавал ойн мэргэжлийн байгууллагын эрх авах ёстой юу?

-Үгүй. Ойн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллага нь заавал хөрөө рамтай байх шаардлагагүй. Учир нь зөвхөн ойн санд үйл ажиллагаа явуулахдаа ойн экосистемыг алдагдуулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй техник, технологи, боловсон хүчний чадавхитай л байх ёстой

-Би байшин барих гэсэн юм. Байшингийнхаа модыг ойн мэргэжлийн байгууллага эсвэл нөхөрлөлөөр заавал бэлтгүүлэх ёстой юу?

-Үгүй. Ойн тухай хуулиар зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар мод бэлтгэж болно.

-Өвлийнхөө түлээг заавал ойн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх үү?

-Тэгэх шаардлагагүй. Зохих зөвшөөрөл авсан иргэн, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд ойн цэвэрлэгээ хийх замаар түлээнийхээ модыг бэлдэж болно. Гэхдээ ойн цэвэрлэгээ, ойд цэвэрлэгээний огтлолт хийх гэдгийг их сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Цэвэрлэгээ, огтлолт нь ялгаатай үйл ажиллагаа бөгөөд энэ талаар дараагийн ярилцлагаар үргэлжлүүлье.

Зураг