Ард иргэд, уул уурхайн компаниуд, төрийн байгууллагуудад зориулсан “Өмнийн Говийн уул уурхай ба Усны менежмент” цуврал сургалт болж байна.
Састэйнабилити Ийст Эйжия ХХК, Грaунд Вотер Солюшнс компаниудын хамтран зохион байгуулж буй уг сургалтыг 30 удаа явуулж, нийт 600 орчим хүнийг хамруулах зорилготой ажээ.
Энэ удаагийн сургалт дараах сэдвүүдээр явагдаж байна:
“Өнөөдрийн сургалтын гол зорилго нь гүний усны менежмэнт гэж юу болох, энэ талаар хэрэгжиж буй хууль тогтоомжуудын талаар нийтлэг ойлголтуудыг оролцогчиддоо өгөх юм.
Цаашид уул уурхайн компаниуд болон иргэдэд усны талаар зөв ойлголтуудыг хүргэх зорилгоор Өмнөговь аймагт 16, Улаанбаатар хотод 14 удаагийн сургал зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн Састэйнабилити Ийст Эйжия компанийн байгаль орчны зөвлөх доктор Н.Нямдорж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!