Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар таван өдөр амрах бололтой

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ.

Ингэснээр энэ жилийн Үндэсний баяр наадмаар таван өдөр амардаг болох хуулийн төсөл дэмжигдэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдийг гаргана.

Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 20-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. 

Байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулахдаа "ОУ-ын жишгээс харахад нийтийг хамарсан баяр наадам нь эдийн засгийн хувьд хувийн хэвшлийнхэнд үр өгөөжээ өгч байдаг. Энэ жилийн бүх баярууд амралтын өдөр таарч байгаа учир уг хууль батлагдснаар хувийн ААН-үүдийн ажилчдад ашигтай байх юм." гэсэн тайлбарыг өгч байв.