Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ураныг хэрхэн олборлох, хор хөнөөл, ач холбогдлыг тодорхойлуулна"

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цөмийн энергийн газар, МУИС-ийн цөмийн судалгааны төв, ШУА-ын Физик Технологийн хүрээлэн, ШУТИС хамтран “Уран шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Семинарын үеэр монгол орны ураны судлагдсан байдал, дэлхийн эрчим хүчний чиг хандлага, түүнд ураны гүйцэтгэх үүрэг, байгалийн цацраг идэвхжилийн талаар эрдэмтэн судлаачид мэдээлэл өгч ярилцсан юм.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр

“Цөмийн энергийн газрийн зүгээс уран хайх, олборлоход шаардлагатай шинэ технологуудыг нэвтрүүлж тэдгээртээ эргээд хяналт тавьж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангаж ажиллана. Харин ураныг ямар аргаар олборлох, цаашид хэр хор хөнөөл, ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн судлаачдаар тодорхойлуулах болно” хэмээн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэлж байв.

Батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд 13-т жагсаж байгаа манай оронд өнөөдрийн байдлаар  хайгуулын 57, олборлолтын нэг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа аж. 

Нутаг дэвсгэрийн цацрагийн судалгаагаар ураны хайгуулын ажлыг газар нутгийн ихэнхэд хийх боломжтой гэж үздэг юм байна. Ураны ордын хайгуул судалгаа хийж ураны нөөцөө баталгаажуулвал манай улс дэлхийд нөөцөөрөө эхний тавд багтах магадлалтай ажээ.

Монгол Улсын зөвлөх геологич Доктор Г.Жамсрандорж

Монгол Улсын зөвлөх геологич Доктор Г.Жамсрандорж “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд уран олборлохдоо газрын доор уусган баяжуулах аргыг өргөн хэрэглэж байна. Одоогийн байдлаар нийт олборлолтын 45 хувийг энэ аргаар хийж байгаа бөгөөд энэ арга нь ил  болон далд аргаар олборлолт хийхээс хор хөнөөл багатай. Манай орны хувьд ч гэсэн ураныг газар доор уусган баяжуулах аргаар олборлох нь эдийн засгийн хэмнэлттэй” хэмээн ярилаа.

Цөмийн энергийн хэрэглээ 2030 оныг хүртэл өсөн нэмэгдэх хандлагатай байгаа ба олборлолтын хэмжээгээр Казахстан, Канад, Австрали, Нигер, ОХУ, Намиби, АНУ, Үзбекстан улсууд дэлхийд тэргүүлж байгаа ажээ.